History

2011-04-30 - Төрийн байгуулалт

Гол 
Засгийн газрын ордон

Монголын улс төрийн системийг парламентийн засаглалтай ардчилал гэж тодорхойлох бөгөөд энэ нь Монгол улсын үндсэн хуулиар захирагддаг. Үндсэн хууль нь чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх, хүний эрх, чөлөөтэй шашинаа шүтэх зэрэг эрхийг Монгол иргэдэд олгодог.

Монголын мэдээллийн салбар бол телевизийн сувагууд ба компаниудын эзэмшилтэй сонин хэвлэлтэй. Монголын олон улс төрийн намуудаас хоёр нь чухал үүрэгтэй. 2004 оны 7 сарын 27 хүртэл хуучнаар коммунист Монгол Ардын Хувьсгалт Нам нь зонхилох нам байжээ. Хамгийн чухал сөрөг хүчин нь 1996 оноос 2000 он хүртэл төрийн эрхийг барьсан Ардчилсан Нам юм.

1992 онд шинэ Yндсэн хуулийг баталснаар, Улсын Их Хурлын сонгуулийг ардчилсан зарчмаар явуулж эхэлжээ.

1992 оны сонгуульд МАХН ялалт байгуулж, УИХ-д 70 суудлыг авчээ. 1996 онд Монголын Ардчилсан Xолбоо, ардчилсан намуудын эвсэл тус улсын эдийн засаг ба улс төрд шинэчлэлт, өөрчлөлтийг гүйцэтгэх шинэ хөтөлбөр боловсруулж оролцсоны дүнд сонгуульд онцгой ялалт байгуулсан. Энэ санал хураалтаар Улсын Их Хурлын 76 суудлын 50-ийг нь Ардчилсан Холбоо эвсэл, 25 суудлыг МАХН авсан байна. 2000 оны сонгуулиар МАХН 72 бусад(АН, МАШСН, МИЗН) 4 суудал авсан юм. Харин 2004 оны сонгуулиар МАХН 38, Эх Орон-Ардчилал эвсэл 34, МБНН 1, бие даагчид 3 суудал авсан байна. 2008 оны парламентийн сонгуульд МАХН ялалт байгуулж ард түмэн булхайтай хэмээн үзэж, бослого гаргаж, энэ нь сүүлдээ үймээн самуун болж хувирсан. Засгийн газар байгуулахад МАХН ба АН эвсэх болсон.

Ерөнхийлөгч

Үндсэн Хуульд зааснаар Ерөнхийлөгч нь Монгол Улсын төрийн тэргүүн бөгөөд ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч болно. Улсын Их Хурлын сонгуулиас гадна тус улсын Ерөнхийлөгчийг 4 жил тутамд шууд сонгодог.

Ерөнхийлөгч нь Их хурлын шийдвэрүүдийн хэрэгжилтэд хориг тавьж чадна. Энэ шийдвэрийг улсын их хурал 2/3-с дээш хувийн саналаар эсэргүүцвэл ерөнхийлөгчийн хориг мөн хүчингүй болдог. Монгол улсын Үндсэн Хууль Ерөнхийлөгч болоход 3 шаардлага тавьдаг. Үүнд:

Одоогийн Ерөнхийлөгч бол Цахиагийн Элбэгдорж юм.

 Улсын Их Хурал

Улсын Их Хурал нь 76 суудалтай ба УИХ-ын даргаар удирдуулдаг. Одоо мөрдөгдөж буй сонгуулийн хуулиар 21 аймаг ба нийслэлийн 9 дүүрэг нь тус бүрдээ олон мандаттай томсгосон тойргууд болно. УИХ-ын даргыг УИХ-ын гишүүд дундаасаа сонгодог.

Монгол Улсын Ерөнхий Сайд

Ерөнхий сайд нь парламентад хамгийн олон суудал бүхий нам эвслээс Ерөнхийлөгчтэй зөвшилцөн санал болгосны дагуу Улсын Их Хурлаас томилогддог. Одоогийн ерөнхий сайд бол Сүхбаатарын Батболд юм.

 Засгийн газар

Засгийн газар нь 11 яам, 15 сайдаас (ерөнхий сайдыг оролцуулаад) бүрдэнэ.

Гадаад харилцаа

Монгол нь АНУ, ОХУ, БНХАУ, Хойд ба Өмнөд Солонгос, Япон зэрэг олон орнуудтай найрсаг гадаад харилцаатай. Засгийн газар гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг ихэд дэмждэг.

Монгол улс Алматы, Анкара, Бангкок, Берлин, Бээжин, Брюссель, Будапешт, Кайр, Варшав, Вашингтон, Вена, Вьентьян, Хавана, Дели, Лондон, Москва, Оттава, Парис, Прага, Пхеньян, Сөүл, Софи, Токио, Ханой, Сингапурт элчин сайдын яамтай, Эрхүү, Улаан-Үдэд консултай. Нью-Йорк ба Женев хотуудад НҮБ-ын дэргэдэх төлөөлөгчид суудаг.

2005 оны арваннэгдүгээр сарын 21-нд Жорж Буш Монголд айлчилсан АНУ-ын анхны ерөнхийлөгч болсон[6]. 2004 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыгБолгар улс толгойлж байх үед Монгол тус байгууллагын Азийн нэгэн хамтран ажиллагч болсон.

 Зэвсэгт хүчин

Монгол улс нь 2003 оны Ирак руу хийсэн довтолгоог дэмжиж, тус тус 103-аас 180 цэргийг ар араас нь Ирак ба Афганистан улсууд руу явуулсан. Үүнээс гадна Сьерра-Леонед НҮБ-ийн тусгай шүүхийг 200 цэрэг хамгаалж байгаа. 2005-аас 2006 онуудад Бельги ба Люксембургийн цэргүүдтэй хамт Косово руу 40 цэрэг илгээжээ. Мөн Африкийн Чад улс руу зэвсэгт хүчний 800 гаруй албан хаагч бүхий бие бүрэлдэхүүнтэй багийг илгээхээр төлөвлөж байна.

Монгол Улс нь цөмийн зэвсгээс ангид бүс нутаг хэмээн НҮБ-ээр батлагдсан.


. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax